Хамгийн их дурлаж уншдаг, сэтгэл хангалуун амьдрахад маань сайн хөтөч болж байдаг номныхаа талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Америкийн зохиолч эмэгтэй Женнифер Л.Скотын "Хатагтай Шикийн хичээлүүд буюу Парист амьдрач байхдаа олж авсан эрхэмсэг эмэгтэйн хорин нууц" нэртэй номтой нь танилцаад даруй дөрвөн жилийн нүүр үзэж. Орос хэл рүү орчуулсан хувилбарыг нь уншсан л даа. Энэ явдал миний хувьд маш том өөрчлөлтийг авчирсан гэхэд хилсдэхгүй. Уг номонд франц гэр бүлийн уламжлал, франц эмэгтэйн зүгээр нэг гоё харагдах бус ямарч нөхцөлд тансаг харагдах, өөртөө эрүүл зөв хэвшлийг бий болгох, дуртай хоолоо амтархан иддэг мөртлөө огтхон ч жин нэмдэггүй, маш хурдацтай болж байгаа өнөөгийн амьдралд зөвхөн гоо сайхнаа ч бус, түүнчлэн эрүүл мэндээ хамгаалах нууцыг маш энгийн ойлгомжтой хүргэсэн байдаг. Номын зохиолч америк эмэгтэй бөгөөд оюутны хөтөлбөр солилцооны хүрээнд Франц улсад ирж франц айлд зургаан сарын хугацаанд амьдрахдаа хүссэн хүсээгүй франц хэв маягт суралцахаас өөр аргагүй байдалд орсоноо өгүүлжээ. Монгол хэл рүү хараахан орчуулагдаж амжаагүй байх шиг байна. Англи, франц, япон, испани, итали орос хэл дээрх хувилбаруудыг нетээс олоод унших боломжтой юм билээ. Мөн Женнифер Л.Скот нь "The daily connoisseur" нэртэй блог хөтөлдөг бөгөөд маш сонирхолтой видео бичлэгнүүдийг нь харж болно. Өнөөдрөөс эхлэн энэ номоо ахин уншиж эхэлсэн бөгөөд маш сонирхолтой хэсгүүдээс нь уншигчиддаа орчуулж хүргэхийг хичээх болно.
понедельник, 8 января 2018 г.
Миний дуртай ном

Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий