Блогоо нээчихээд уншигчиддаа хүргье гэж бодсон санааснаа гүйцэлцүүлж чадалгүй өвдчихлөө. Хагас сайны орой гэнэт л артерийн даралт нэмэгдэж сандаргадаг байна. Өдөр гадуур явж байхдаа дотор муухай оргиод, ходоод гэдсээр өвдөөд байсан юм. Хоол унднаас хордчихоогүй байгаа гэж бодоод өнгөрсөн юм. Ер нь сүүлийн үед өглөө цай уутлаа дотор эвгүй оргидог болчихсан байсан юм. Зүрх өвдөөд, цээжээр хүчтэй шахаад, унтаж чадахгүй нэг л таагүй мэдрэмж төрөөд, шөнө дөлөөр эмнэлэгт очив. Даралт 200-120 гэж байна. Судсанд дибазол шахаж, булчинд бас нэг тариа хийгээд хэвтүүлчихлээ. Ээлжийн эмч шээс хөөнө шүү, бие засахаар босохдоо болгоомжтой байгаарай гэв. Даралт нэмэгдэх, шээс хөөх хоёрын хооронд ямар хамаарал байгааг тааж ядав. Ямарч байсан биенээс илүүдэл усыг гадагшлуулахад даралт багасдаг юм байна гээд дотроо бодлоо. Ойролцоогоор цаг гаран хэвтэхдээ дөрвөн удаа шээв. Даралт 156-110 боллоо. Гэртээ харьж болно гээд, өглөө, оройд уух 3 төрлийн даралтны эм бичиж өгөөд, нэг дэх өдөр ирж эмчид үзүүлээд, зөвлөлгөө авах, даралт ямар шалтгааны улмаас дээшилж байгааг тогтоох хэрэгтэйг сануулав. Мөн үзэмний шүүс уу гэв. Маргааш нь манай хүн эмчийн бичсэн эм тан, даралт хэмжих электрон аппарат авчирч өгөв. Биеэ чагнаж хянаж эхлэв. Эм уугаад даралт буухгүй байлаа. Өглөө бага зэрэг доошилдог боловч оройд нь нэмэгдсээр дээд даралт 180-190, доод даралт 110-120 хавьцаа. Үзэмний шүүс уухаар ходоод хорсоод, хоол унд шингэхгүй зовоолоо. Хоёр жил гарангийн өмнө бас нэг удаа даралт 180-120 хүрч байсан бөгөөд тухайн үед өглөө нэг литр гаран халуун ус уугаад, тогтмол өглөөний дасгалаа хийгээд тогтворжуулж авч байсан. Тэр аргаар үзэх гээд оролдсон ч бие сайжрахгүй л байлаа.Тэгэхээр миний даралт нэмэгддэг өөр ноцтой шалтгаан байж тарах гээд байна даа.
Ингээд би гэдэг хүн даралт хэт өндөр, юу юугүй цус харвах магадлалтай, нэн эрсдэлтэй хүмүүсийн тоонд оров.
Өөрөө өөрийгөө эмчилчих санаатай интернет ухаж, даралтыг яаж тогтворжуулах талаар нэлээн хэдэн мэдээлэл олж уншлаа. Хэн нэгэнд хэрэг болж юуны магад гэж бодоод өөртөө тэмдэглэж авсан зарим зүйлийг доор сийчлэв.
Даралтыг эмээр эмчлэх магадлал маш бага байдаг юм байна. Эмч нар ч гэсэн энэ асуудалд хүчин мөхөсдөж, нэг эм даралтыг бууруулж чадахгүй байвал, дараагийн эмийг бичиж өгдөг жишээтэй. Ингээд та өөртөө тохирох эмийг олтлоо нэлээн хэдэн эм ууж туршилтын туулай болно гэсэн үг. Дээд даралтнаас илүү (диастолическое давление), доод даралт (систолическое давление) өндөр болох нь илүү аюултай юм байна. Доод даралт 100-110 дээш гарахад зүрхний шигдээс, харвалт өгөх магадлал хамгийн өндөр. Даралт нэмэгддэг үндсэн 9 шалтгаан байдгийг өөрийнхөө ойлгосон хэмжээнд толилуулах гээд оролдъя. Үүнийг танд ямарч эмч хэлж өгдөггүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тэгээд ч тэдэнд тийм зав ч байдаггүй юм байна. Учир нь нийт хүн амын 80-аас дээш хувь нь даралт ихтэй явдаг ба хүн болгонд энэ бүгдийг тайлбарлаж суудаг эмчийг та олж чадвал таны аз, олж чадахгүй бол таны эз.

Комментариев нет:
Отправить комментарий