Даралт нэмэгдэх үндсэн 9 шалтгаан ба даралтыг яаж эмчлэх вэ?
Даралтыг амжилттай эмчлэхийн тулд даралт ямар шалтгааны улмаас үүссэн вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Учир нь даралтны шалтгааныг устгаж чадлаа гэдэг чинь та даралт нэмэгдэх өвчнөө 90 хувьтай эмчилж чадлаа гэсэн үг.
Даралт нэмэгдэх нэгдүгээр шалтгаан: Давс хэтрүүлэн хэрэглэх.
Өнөөдөр бид зөвхөн өөрөө нүдээрээ харж, гараараа хоол ундандаа хийж байгаа давснаас гадна давс ихтэй хиймэл хүнс маш их хэмжээгээр хэрэглэдэг болсон байна. Хэрэв та давстай хоолонд дуртай юм бол даралтны эм өндөр тунгаар уугаад ч даралтаа буруулж чадахгүй нь ээ. Энэ нь давсыг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Өдөрт хүний хэрэглэх ёстой давсны хэмжээ 5 гр буюу 1 цайны халбаганы хэмжээтэй юм. Энэ хэмжээнээс хэтэрч эхэлбэл, даралт ч гэсэн аажмаар нэмэгдэж эхэлдэг. Гэрийнхэндээ хоол ундаа бэлддэг юм чинь яаж энэ хэмжээг мөрдөх вэ гэж үү? Тэр амархан. Хоолоо давсгүй хийгээд өөрийнхөө хэрэглэх хэмжээний 1 цайны халбага давсаа өөр саванд хийж тавиад хоол ундандаа нүдэн баримжаагаар хэрэглэнэ гэсэн үг. Гэхдээ 70-75 дээш насны хүмүүсийн хувьд давсны хэрэглээг хэт багасгаж болохгүй. Учир нь энэ насан дээрээ хүний бөөр суларч, биенээсээ шээстэйгээ натри их алддаг байна. Тунгаагаагүй далайн давсанд 92 төрлийн эрдэс давс агуулагддаг ба тунгаасан буюу бидний хэрэглэж дадсан давсанд натри, хлор хоёр л үлддэг. Боломж байдаг л юм бол найрлагандаа хүний биенд шаардлагатай бүхий л эрдэс давсыг агуулсан далайн давсыг хоол хүнсэндээ хэрэглэж занших нь зөв юм. Далайн давсны ач холбогдлын талаар тусад нь өгүүлэх шаардлагатай болох байх.

Комментариев нет:
Отправить комментарий